2023 оны 03 сарын 20-ны өдөр Дугаар А/147 Улаанбаатар хот
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр
авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2021 оны 58 дугаар зарлиг, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоол, “Дүүргийн 2023 оны орон нутгийн төсөв батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 29 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчны бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод, бут, сөөг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлалт, хамгаалалтыг сайжруулах ажил зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг татан оролцуулахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
- Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлалт хамгаалалтыг сайжруулах ажилд шаардагдах зардлыг хавсралтаар баталж, байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж, үр дүнг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д, Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

