2023 оны 03 сарын 20-ны өдөр Дугаар А/148 Улаанбаатар хот
“Мод тарих үндэсний өдөр”-ийг зохион
байгуулах ажлын бэлтгэл хангах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2021 оны 58 дугаар зарлиг, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоол, “Дүүргийн 2023 оны орон нутгийн төсөв батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 29 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айцын аманд хэрэгжүүлж буй ойжуулалт, ойн төгөл байгуулах төслийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, шинээр мод тарих талбайн бэлтгэл ажлыг хангуулж, арчлалт, хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
- Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлалт хамгаалалтыг сайжруулах ажилд шаардагдах зардлыг хавсралтаар баталж, байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д, Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

