Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/151 – Хуулийн хэрэгжилтийг хангах тухай

2023 оны 03 сарын 23-ны өдөр                         Дугаар А/151                                 Улаанбаатар хот

 

 

Хуулийн хэрэгжилтийг хангах тухай

 

 

                        Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 74 дүгээр зүйлийн 74.2,  77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт,  Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/90 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрийн нисэхийн аюулгүйн тойргоос Био комбинат, Шувуун фабрик хүртэлх замд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх ачааны автомашины бүх жинг “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2020 стандартад зааснаар хязгаарлаж, тээвэрлэлтийн хугацааг өглөөний 8:00 цагаас 22:00 хүртэл байхаар тогтоох Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/90 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Төв аймаг болон дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч, тээвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай “Тээвэрлэлтийн хариуцлагын гэрээ” байгуулахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т, авто тээврийн хэрэгслийн тээвэрлэлт, хөдөлгөөн, маршрут, стандарт, цагийн хязгаарлалтад тогтмол хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, нэмэгдэл хүн хүч техник хэрэгслээр хангаж ажиллахыг дүүрэг дэх Цагдаагийн газар (Цагдаагийн хурандаа Т.Дамбийням)-т, эргүүл, жижүүр гаргаж тогтмол хяналт тавих, илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулан мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, хороодын Засаг дарга нарт даалгасугай.
  3. Монгол улсын хууль, тогтоомж, стандартыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч, тээвэрлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж, үр дүн тооцож, танилцуулж ажиллахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т үүрэг болгосугай.
  5. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах тухай” дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/77 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

                               ЗАСАГ ДАРГА                                          Ж.АЛДАРЖАВХЛАН