Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/140 – Хөрөнгө гаргах тухай

2023 оны 03 сарын 14-ний өдөр                         Дугаар А/140                                 Улаанбаатар хот

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

                        Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн 19, 20 дугаар хороо, 27 дугаар цэцэрлэгийн хойд уулзвараас Монгол нэхмэл ХХК-ийн байр хүртэлх хатуу хучилттай авто замын барилгын ажлыг шуурхай хийж гүйцэтгэхийг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ (Ц.Ган-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
  1. Дээрх төсөл, арга хэмжээнд шаардлагатай зардлыг хавсралтаар баталж, 2023 оны дүүргийн “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-т хуваарилсан гудамж зам засвар арчлалтын ажлыг хэрэгжүүлэх батлагдсан төсвийн хөрөнгөөс холбогдох хууль, журамд нийцүүлэн гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
  1. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны А/456 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                               ЗАСАГ ДАРГА                                          Ж.АЛДАРЖАВХЛАН