2023 оны 03 сарын 13-ны өдөр Дугаар А/133 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.12, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчидийн Хурлын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн орон сууц, гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийн бүрэн асалт, урсгал техник засвар, арчлалтын ажилд хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
- Гэрэлтүүлгийн бүрэн асалт, урсгал техник засвар, арчлалтын хяналтын ажлыг мэргэжлийн түвшинд чанартай гүйцэтгэхийг “Новелнэтворк” ХХК (Д.Мөнхжаргал)-д, гүйцэтгэлийн үе шат бүрт хяналт тавих, санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус үүрэг болгосугай.
- Дээрх ажлыг зохион байгуулахад шаардагдах хяналтын зардлыг ажлын гүйцэтгэлээр тухай бүрт нь зарцуулж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

