2023 оны 09 сарын 21-ний өдөр Дугаар А/546 Улаанбаатар хот
Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн
бэлтгэл шатны сургалт зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 45 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1046 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (дэд хурандаа Д.Баасанхүү)-т үүрэг болгосугай.
2.Тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтад хамрагдах бүрэлдэхүүний нэрийг хавсралт ёсоор баталсугай.
3.Сургалтад шаардагдах 9,240,000 төгрөгийн зардлыг Засаг даргын Тамгын газрын 2023 оны батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Сургалтад хамрагдаж байгаа бүрэлдэхүүний сахилга бат, идэвх оролцоонд хяналт тавих, сургалтын үеийн аюулгүйн арга хэмжээний зааварчилгааг танилцуулж, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллан, сургалтыг тогтоосон хугацаанд чанартай зохион байгуулж, үр дүнг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр танилцуулахыг Цэргийн штабын дарга (дэд хурандаа Д.Баасанхүү)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

