Хан-Уул
Тогтоол захирамж

Орчны аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай

2023 оны 09 сарын 21-ний өдөр                      Дугаар А/541                         Улаанбаатар хот

Орчны аюулгүй байдлыг хангах

зарим арга хэмжээний тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын                           тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2023 оны А/863 дугаар захирамжуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлж, барилгын суурь, нүх ухсан үйлдэлд хяналт шалгалт хийж, барилгын суурь, нүх ухсан газрыг битүүлж аюулгүй болгох ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ар зайсангийн гудамжны авто зам дагуу суурийн тэгшилгээ хийсэн талбайд эргийн хамгаалалтын хайс хийж, орчны аюулгүй байдлыг хангуулахыг Хан-Уул Агро ОНӨААТҮГ (Ц.Цогтсайхан)-т даалгасугай.

2.Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлж, барилгын суурь, нүх ухсан үйлдэлд хяналт шалгалт хийж, барилгын суурь, нүх ухсан газрыг битүүлж аюулгүй болгох ажилд шаардагдах зардлыг хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН