Хан-Уул
Тендерийн урилга Тогтоол захирамж

Үерийн далангийн шороо буулгахад хөрөнгө гаргах тухай

2023 оны 09 сарын 29-ний өдөр                      Дугаар А/554                         Улаанбаатар хот

Үерийн далангийн шороо буулгахад

хөрөнгө гаргах тухай

            Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 29 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үерийн нөхцөл байдлын улмаас үүссэн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн ус халих эрсдэлтэй Туул гол дагуу босгосон түр далангийн шороог зөөвөрлөх, орчныг цэвэрлэх, ариутгах арга хэмжээ авч ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг), Онцгой байдлын хэлтэс (Д.Бат-Эрдэнэ), “Эко хотын тээвэр” ААТҮГ (Ц.Чинзоригт)-т тус тус даалгасугай.

2. Түр даланг цэвэрлэх, ариутгахад шаардагдах зардлыг хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

      ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН