2021 оны 12 сарын 24 өдөр Дугаар А\657 Улаанбаатар
Цэргийн бүртгэл явуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/980 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. Дүүргийн хэмжээнд бэлтгэл офицер, цэргийн үүрэгтнүүдийн, цэргийн бүртгэлийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал зохион байгуулж явуулсугай.
Хоёр. Цэргийн бүртгэлд шаардагдах зардлыг батлагдсан төсвөөс гаргахыг засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
Гурав. Цэргийн бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллах зорилгоор комиссыг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулсугай.
Үүнд:
Дарга Засаг даргын Тамгын газрын дарга
Орлогч дарга Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга
Гишүүд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
Улсын бүртгэлийн хэлтсийн дарга
Цагдаагийн газрын дарга
Төрийн захиргааны, удирдлагын хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтэн
Нарийн бичгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн
Дарга офицер
Дөрөв. Цэргийн бүртгэлийн комисс, хороодын Засаг дарга нарт даалгах нь:
4.1. Нийслэлийн хэмжээнд ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан Цэргийн бүртгэлийг хороодод хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулсугай.
4.2. Бэлтгэл офицер, цэргийн үүрэгтнүүдийн цэргийн бүртгэлийг Засаг захиргааны анхан шатны нэгж, хороон дээр иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулж эрхлэн гүйцэтгэх албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн бүртгэлийг зохион байгуулах журмаас сургалт, зохион байгуулж, шаардлагатай гарын авлага, материалаар ханган, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмжийн дагуу ажилласугай.
4.3. Цэргийн бүртгэлийг зохион байгуулж явуулж байгаатай холбогдуулан дүүргийн иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг шуурхай зохион байгуулсугай.
4.4. Цэргийн бүртгэлд энэ онд 18 нас хүрэх иргэнийг өөрийн биеэр ирүүлж, бүртгэлд хамруулсугай
4.5. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах болзлыг ард иргэдэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулан дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах 26 нас хүрсэн иргэдийн судалгааг гарган Цэргийн штабт ирүүлэхийг хороодын Засаг дарга нарт даалгасугай.
4.6. Цэргийн бүртгэлээс зайлсхийгчид, завсардагчдыг эрэн сурвалжилж, бүртгэлд хамруулах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулж, цэргийн бүртгэлийн журам зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласугай.
4.7. Цэргийн бүртгэлийн мэдээ, тайланг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр цэргийн бүртгэлийн комисст ирүүлсүгэй.
Тав. Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагын 18-50 насны (2004-1972) онд төрсөн ажилчин, албан хаагч Цэргийн үүрэгтний үзлэг шалгалт зохион байгуулах тул нэрийн жагсаалтыг явуулж, тайлан мэдээгээ 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт ирүүлэхийг дүүргийн байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, захирал нарт даалган байгууллага, аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
Зургаа. Цэргийн бүртгэлийн явц, чанар, хамралтад байнга хяналт тавьж ажиллан, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр танилцуулж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт хүргүүлэхийг комиссын даргад даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

