Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\656 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 12 сарын 24 өдөр                                  Дугаар А\656                                                  Улаанбаатар

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, “Дүүргийн 2021 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Эко – Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тохижилт, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2022 онд хэрэгжүүлэх тохижилт, засвар, шинэчлэлтийн ажлын зураг, төсөв боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулахыг “Тохижилт, үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.
  2. Зөвлөх үйлчилгээнд    шаардагдах   цэцэрлэгжүүлэлт, тохижилтын бусад зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  1. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, зураг, төсөв боловсруулах ажлын үр дүнг 2022 оны 1 дүгээр улиралд багтаан Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                                     Ж.АЛДАРЖАВХЛАН