2021 оны 12 сарын 28 өдөр Дугаар А\658 Улаанбаатар
Хорио цээрийн дэглэм тогтоох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3 (а), 29.2, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн 14 дүгээр хороо Гавжийн шанд-2 гудамжны 29-2 тоотод байрлах “Түмэнцогт Ургац” ХХК-ийн жүчээнд Оросын Холбооны Улсаас импортоор 21 толгой адуу оруулж ирсэнтэй холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
- Импортоор орж ирсэн 21 толгой адууг мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мал эмнэлийн нэгж “Ганган буга” ХХК (Ч.Оюун)-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т тус тус даалгасугай.
- Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй, мал эмнэлгийн үйлчилгээг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Түмэнцогт Ургац” ХХК (Б.Тэрбиш)-д үүрэг болгосугай .
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, 14 дүгээр хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Д.Ганбадрах)-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

