2024 оны 02 сарын 23-ны өдөр Дугаар А/96 Улаанбаатар хот
Үйл ажиллагааны хуваарь батлах
тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар 62.1.2, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 281.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтнуудад танилцуулах, санал бодлыг сонсох үйл ажиллагааны хуваарийг нэгдүгээр, зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах төсвийг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

