2024 оны 02 сарын 28-ны өдөр Дугаар А/103 Улаанбаатар хот
Газар зүйн нэрийн дэд зөвлөл
байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Геодези зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.1, 5.8.2, 5.8.4, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2023 оны Н/03 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүрэг дэх “Газар зүйн нэрийн дэд зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Зөвлөлийн дарга: Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч
Б.Цэрэн
Гишүүд: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн
хэлтсийн дарга С.Оюун-Эрдэнэ
Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын
албаны дарга Б.Батчимэг
Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Байгаль
Хороодын Засаг дарга нар
Нарийн бичиг: Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын
албаны мэргэжилтэн Т.Чойжилсүрэн
2.Дэд зөвлөлийн гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, хэрэгжилтийн явц, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг Зөвлөлийн дарга (Б.Цэрэн)-д даалгасугай.
3.Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг дүүргийн төсөвт тусгаж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

