Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/93 – Төсвийн хуваарь батлах тухай

2023 оны 02 сарын 15-ны өдөр                        Дугаар А/93                                    Улаанбаатар хот

 

 

Төсвийн хуваарь батлах тухай

 

 

                    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20, 42 дугаар зүйлийн 42.2.1, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн орон нутгийн төсвийн 2023 оны орлого, зарлагын хуваарийг өөрчлөн баталсугай.
  2. Дээрх төсвийн хуваарьт хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т даалгасугай.

 

 

 

                               ЗАСАГ ДАРГА                                          Ж.АЛДАРЖАВХЛАН