Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/92 – Хариуцлагын гэрээ дүгнэх тухай

2023 оны 02 сарын 15-ны өдөр                        Дугаар А/92                                    Улаанбаатар хот

 

 

Хариуцлагын гэрээ дүгнэх тухай

 

 

             Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4 дэх хэсэг, Засгийн газрын 2019 оны 05 дугаар, Засгын газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаал, 2020 оны 217, 218 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Төсвийн ерөнхийлөн захирагч, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын төсвийн шууд захирагч нарын хооронд байгуулсан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хариуцлагын гэрээний 2022 оны үр дүнгийн үнэлгээг хавсралтаар баталсугай.
  2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хариуцлагын гэрээний 2022 оны биелэлт, байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр “А” буюу “Маш сайн” үнэлгээтэй дүгнэгдсэн төсвийн шууд захирагч нарт 1 сарын үндсэн цалин, “В” буюу “Сайн” үнэлгээтэй дүгнэгдсэн бол 1 сарын үндсэн цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг цалингийн сандаа багтаан олгохыг төсвийн шууд захирагч, ерөнхий нягтлан бодогч нарт тус тус зөвшөөрсүгэй.
  3. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хугацаанд нь өндөр түвшинд зохион байгуулж, албан хаагчдыг дунд болон богино хугацааны сургалтад хамруулж, мэдлэг ур чадварыг дээшлүүлэн идэвх санаачилгатай ажиллахыг Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарт үүрэг болгосугай.

 

 

                              ЗАСАГ ДАРГА                                           Ж.АЛДАРЖАВХЛАН