2023 оны 02 сарын 16-ны өдөр Дугаар А/97 Улаанбаатар хот
Хурдан морины уралдаан зохион
байгуулахыг хориглох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай.
- Унаач хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах талаар төлөвлөгөө гарган ажиллах, унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэнд аюулгүй байдлын талаар сургалт, зөвлөгөөн зохион байгуулж, зохион байгуулсан тухай тайланг дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хуралд танилцуулж үр дүнг тооцож ажиллахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс (М.Ганболд)-т үүрэг болгосугай.
- Хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулагдахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, зохион байгуулагдсан тохиолдолд цагдаагийн 102, Хүүхдийн тусламжийн 108 дуудлагын утсанд мэдээлэл өгөх болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст мэдэгдэж ажиллахыг 14 дүгээр хорооны Засаг дарга (Д.Ганбадрах)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

