Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/398 – Шуурхай зохион байгуулалтын ажлын хэсэг байгуулах тухай

2022 оны 08 сарын 05-ны өдөр                                      Дугаар А398                       Улаанбаатар хот

Шуурхай зохион байгуулалтын

ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 17 дугаар, “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагааг удирдан зохицуулах шуурхай зохион байгуулалтын ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулан 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал ажиллуулсугай.

  1. Ажлын хэсгийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, дүүргийн 2-5 насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулахыг Ажлын хэсгийн дарга (С.Энхбаяр)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН