Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/399 – Монголын үндэсний спортын VII наадам зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай

2022 оны 08 сарын 05-ны өдөр                                      Дугаар А399                       Улаанбаатар хот

Монголын үндэсний спортын VII наадам

зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь;

  1. Монголын үндэсний спортын VII наадмын зуны спортын төрлийн улсын шигшээ тэмцээнийг 2022 оны 08 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.

  1. Их наадмын улсын шигшээ тэмцээнд тамирчдыг бэлтгэн оролцуулахыг Биеийн тамир, спортын хорооны дарга (Д.Жаргалсайхан)-д  үүрэг болгосугай.

  1. Их наадмын зохион байгуулалтад нэгдсэн удирдлагаар хангаж, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэг (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН