2022 оны 08 сарын 10-ны өдөр Дугаар А405 Улаанбаатар хот
Их наадамд оролцуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Төсвийн тухай хуулийн 14.2.3, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 1 дүгээр зорилтын 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн соёлын биет бус өвийг уламжлан тээгч иргэдийн төлөөллийг
“Нүүдэлчин Монгол-2022” Их наадамд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган оролцуулахыг Соёлын ордон (Т.Батболд)-д даалгасугай.
- Тус наадмын үйл ажиллагаанд шаардагдах төсвийг холбогдох зардлаас гаргахыг
Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч
(С.Сайнбаяр)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

