НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№22/
|
№ |
Хэрэгжүүлэх байгууллага |
Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
|
2023-2024 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД |
|||
| 1 | Татварын хэлтэс | Нийслэлийн Татварын газраас дүүргүүдийн Татварын хэлтсүүдийг удирдлага арга зүйгээр ханган, орлого бүрдүүлэх нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах. | Ажлын 4 хоног |
| 2 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, нийтийн байгууллагууд | 2023-2024 өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллах. | Ажлын 4 хоног |
| 3 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хан-Уул зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Тохижилт, үйлчилгээний төв ОНӨААТҮГ | Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг батлагдсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах. | Ажлын 4 хоног |
| 4 | Хан-Уул зам засвар арчлалт ОНӨААТҮГ | Авто зам, замын байгууламжийг хэсэгчилэн буюу бүтэн хааж хийгдэж байгаа зам засварын ажлуудыг хөдөлгөөний ачаалал эхлэхээс өмнө буюу 8 сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэж дуусгахаар ажлаа зохион байгуулах. | Ажлын 4 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.08.07-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

