Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№21/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№21/

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

2023-2024 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

1 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2023 оны Нийслэлийн “2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/817 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, төлөвлөсөн ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 4 хоног
2 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэг, хяналтын камер, кабель, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засварлах ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 4 хоног
3 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс 2023-2024 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан түлшний нөөцийн агуулахыг бэлтгэн, нөөц бүрдүүлэх, борлуулалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 4 хоног
4 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул зам засвар арчлалт” ОНӨААТҮГ Авто зам, замын байгууламж, гүүрэн болон нүхэн гарц, хайс хашлагийн цэвэрлэгээ үйлчилгээ, засвар арчлалтын  ажлыг тогтмол хийж, аюулгүй байдлыг хангаж ажиллах. Ажлын 4 хоног
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын шар тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг 09 дүгээр сарын 01-ны дотор байршуулж, засварлаж дуусгах. Ажлын 4 хоног
6 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, Онцгой байдлын хэлтэс Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг батлагдсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах. Ажлын 4 хоног
7 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хан-Уул зам засвар арчлалт ОНӨААТҮГ Үерийн аюулын улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, эвдэрсэн авто зам, явган зам талбайг засварлах, зам дээр тогтсон усыг соруулах, сүвэгчлэх, цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх ажлууд эрчимжүүлж ажиллах. Ажлын 4 хоног

ЦАГИЙН ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД

8 Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/838 дугаар захирамжийн дагуу үерийн шалтгаан, нөхцөл, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг шаардлагатай мэдээ, мэдээллээр шуурхай хангаж ажиллах. Ажлын 4 хоног
9 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын явц, үр дүнг танилцуулах. Ажлын 4 хоног
10 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, нийт байгууллагууд  

Төрийн захиргааны байгууллагууд, их дээд сургуулиуд болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, ногоон байгууламж байгуулах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтол хийлгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Ажлын 4 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.07.28-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.