2023 оны 08 дугаар сарын 22 Улаанбаатар хот
| № |
Хэрэгжүүлэх байгууллага |
Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга |
Хугацаа |
|
2023-2024 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД |
|||
| 1 | Боловсролын хэлтэс |
Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. |
Ажлын 4 хоног |
| 2 | Боловсролын хэлтэс |
“Сургуулийн автобус”-ны аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. |
Ажлын 4 хоног |
| 3 | Боловсролын хэлтэс |
Сургууль, цэцэрлэгийн барилга угсралт, цахилгаан, дулаан, инженерийн шугам, сүлжээний засварын ажлуудыг эрчимжүүлж, дуусгах, ажлын чанар гүйцэтгэлийг газар дээр явж шалгах ажлыг зохион байгуулах. |
Ажлын 4 хоног |
| 4 |
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс |
Шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах үзэсгэлэн худалдааны байршлуудаа нэмэгдүүлж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах. |
Ажлын 4 хоног |
| 5 |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хан-Уул зам засвар арчлалт ОНӨААТҮГ, нийт хог тээврийн байгууллагууд, Хороодын Засаг дарга нарт |
Олон нийтийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих. Үүнд. – Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэж дуусгах, – Замын хайс, хашлагыг сэргээн засварлаж дуусгах, – Гэр хороололын гудамж, зам талбайн гэрэлтүүлэгийн асалтыг сайжруулах, Гудамж, талбайн хог цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх, – Золбин нохойг устгах ажлаа шуурхайлах. |
Ажлын 4 хоног |
| 6 |
Тохижилт,нийтийн аж ахуйн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс |
Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж олон нийтэд тогтмол мэдээлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах. |
Ажлын 4 хоног
|
| 7 |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Нийтлэг үйлчилгээний алба |
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд эрчимжүүлж, дараагийн Шуурхай зөвлөгөөн дээр хэрэгжилтийн явцыг танилцуулах. |
Ажлын 4 хоног
|
| 8 | Нийт байгууллагууд |
Төрийн албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөж ажиллах. |
Ажлын 4 хоног
|
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.08.25-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/
цахим хаягаар хүлээн авна.
ТАНИЛЦСАН:
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С.ЭНХБАЯР
ХЯНАСАН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН
ДАРГА З.БУЯНТ
НЭГТГЭСЭН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН
МЭРГЭЖИЛТЭН Б.АРИУНАА

