НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№20/
| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга |
Хугацаа |
|
2023-2024 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД |
|||
| 1 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах. | Ажлын 4 хоног |
| 2 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ | Өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, шугам сүлжээний засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг гарган, танилцуулах. | Ажлын 4 хоног |
| 3 | Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/378 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэн, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах. | Ажлын 4 хоног |
| 4 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Боловсролын хэлтэс | Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн болон инженерийн шугам сүлжээнд хийгдэх урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж ажиллах. | Ажлын 4 хоног |
|
ЦАГИЙН ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД |
|||
| 5 | Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Үерийн хор уршигийг арилгах зарим арга хэмжээний тухай” А/806 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. | Ажлын 4 хоног |
| 6 | Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/804 дугаар захирамжийн дагуу үерийн аюулын улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлж ажиллах. | Ажлын 4 хоног |
| 7 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд | Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Удирдах албан тушаалтнууд өнөөдрөөс эхлэн үүрэгт ажилдаа нэн яаралтай орох. | Ажлын 4 хоног |
| 8 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, нийт байгууллагууд | Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. | Ажлын 4 хоног |
| 9 | Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/490 дүгээр захирамжийн дагуу 40 байршилд 3*3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эрчимжүүлж ажиллах. | Ажлын 4 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.07.21-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

