НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№06/
2022 оны 03 дугаар сарын 21 Улаанбаатар хот
| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа | Хяналт тавих албан тушаалтан |
| 1 | Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс, Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл хяналтын хэлтэс,
Худалдан авах ажиллагааны алба, Газар зохион байгуулалтын алба |
· 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналт тавьж ажиллах.
· Худалдан авах ажиллагааг эрчимжүүлж ажиллах; · Зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудаа эрчимжүүлэх; · Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх; · Худалдан авах ажиллагааны цахим системд хугацаанд тайлагнаж, ажлаа эрчимжүүлж; |
Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 2 | Газар зохион байгуулалтын алба | Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 3 | Газар зохион байгуулалтын алба, Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл хяналтын хэлтэс, Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс | Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулган цэгцлэх, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх ажлуудыг газар дээр хяналт тавьж, зөрчлийг арилгуулах ажлаа эрчимжүүлэх. | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 4 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс | Монгол Улсын Их Хурлаас батлагдсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээнд нийслэлийн Удирдах албан тушаалтнууд бүгд оролцох. | Ажлын 8 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 5 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс | “Монгол эдийн засгийн форум-2022” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын арга хэмжээ 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдах тул нийслэлийн Удирдах албан тушаалтнууд бүгд оролцох. | Ажлын 8 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 6 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Биеийн тамир спортын хороо | Нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөнийг өрнүүлж 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сар хүртэл тогтмол зохион байгуулж, иргэдийг идэвхтэй хамруулах. | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч А.Амартүвшин |
| 7 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Биеийн тамир спортын хороо | Нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа нийтийн биеийн тамирын талбай, ногоон байгууламж, гүйлтийн зам талбай болон бусад иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх талбайн бүртгэл судалгааг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч А.Амартүвшин |
| 8 | Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл хяналтын хэлтэс | Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа ногоон байгууламжуудаа нэмэгдүүлэх чиглэлээр ажлаа эрчимжүүлж ажиллах | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.03.24, 2022.03.31–ний өдрүүдэд 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

