НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№07/
2022 оны 03 дугаар сарын 29 Улаанбаатар хот
| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа | Хяналт тавих албан тушаалтан |
| 1 | Төлөвлөлт гүйцэтгэл, мониторингийн хэлтэс,
Худалдан авах ажиллагааны алба |
2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын худалдан авах ажиллагааг эрс эрчимжүүлж ажиллах | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 2 | Төлөвлөлт гүйцэтгэл, мониторингийн хэлтэс, Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл хяналтын хэлтэс | Мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүхий л үе шатанд тавих хяналтыг эрс сайжруулж ажиллах. | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 3 | Төлөвлөлт гүйцэтгэл, мониторингийн хэлтэс | Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгаврыг худалдан авах ажиллагааг зохион байгуулах байгууллагуудад хүргүүлж, захиалагчийн хяналтыг тавьж ажиллах. | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 4 | Төлөвлөлт гүйцэтгэл, мониторингийн хэлтэс,
Худалдан авах ажиллагааны алба |
Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, Замын сангийн хөрөнгө болон дүүргийн төсөв, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудыг худалдан авах ажиллагааны цахим системд хугацаанд тайлагнаж, ажлаа эрчимжүүлж, цаг хугацаанд тайлагнаагүй удирдах албан тушаалтан, албан хаагчид хариуцлага тооцож ажиллах. | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 5 | Газар зохион байгуулалтын алба | Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж ажиллах. | Ажлын 8 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 6 | Мэргэжлийн хяналтын хэлтэс | Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. | Ажлын 8 хоног | Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.04.06-ны өдрүүдэд 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/
цахим хаягаар хүлээн авна.

