Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№10/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№10/

 

2022 оны 03 дугаар сарын 15                                                                                                    Улаанбаатар хот

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хяналт тавих албан тушаалтан
1 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа тул өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч, эцэг эх, асран хамгаалагчдыг зөвлөгөө, мэдээллээр хангах Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс Засаг даргын орлогч А.Амартүвшин
2 Хөрөнгө оруулалт,  бүтээн байгуулалтын ажлуудыг шуурхай хийж гүйцэтгэх, хариуцсан ажлууддаа анхаарах. /Эко ахмадын сувилал, 15, 16 дугаар хороодын цэцэрлэгийн барилга, Зайсан орчмын хотхонуудын усан хангамжийн төвлөрсөн систем/ Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс, Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Засаг даргын орлогч С.Сайнбаяр
3 Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьсан гараашийг чөлөөлөх ажлыг зохион байгуулах. /14 дүгээр хороонд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгах, холбогдох албан тушаалтнууд тухайн иргэдтэй уулзах/ Газар зохион байгуулалтын алба Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
4 Гэмт хэрэг, зөрчил, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран санал боловсруулж, захирамжийн төсөл танилцуулах. Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
5 Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудын олборлолт тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллах Агаар орчны бохирдлын хяналтын тасаг, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2022.03.25-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/  цахим хаягаар хүлээн авна