Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№22/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№22/

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа

2023-2024 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

1 Татварын хэлтэс Нийслэлийн Татварын газраас дүүргүүдийн Татварын хэлтсүүдийг удирдлага арга зүйгээр ханган, орлого бүрдүүлэх нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 4 хоног
2 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, нийтийн байгууллагууд 2023-2024 өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 4 хоног
3 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хан-Уул зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Тохижилт, үйлчилгээний төв ОНӨААТҮГ Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг батлагдсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах. Ажлын 4 хоног
4 Хан-Уул зам засвар арчлалт ОНӨААТҮГ Авто зам, замын байгууламжийг хэсэгчилэн буюу бүтэн хааж хийгдэж байгаа зам засварын ажлуудыг хөдөлгөөний ачаалал эхлэхээс өмнө буюу 8 сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэж дуусгахаар ажлаа зохион байгуулах. Ажлын 4 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.08.07-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.