Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

/2025.09.09/ Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр өмнөх үүрэг даалгаврын биелэлт Засаг даргын дэргэхэд 24 хэлтэс албадын 14 хоногийн өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, үйл ажиллагааны нөхцөл байдлыг мэдээг танилцууллаа.

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр соёл урлаг, олон нийтийн арга хэмжээг идэвхжүүлэх, зөвшөөрөлгүй үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн газруудад хяналт шалгалт зохион байгуулах, ханиад томууны улирал эхэлж буйтай холбогдуулан томуугийн эсрэг дархлаажуулалт, вакцинжуулалтад хамруулах ажлыг зохион байгуулах, хорооны нутаг дэвсгэрт байрлах өнгө үзэмжгүй, стандартын шаардлага хангахгүй барилгын хашаа, хашлаганы зөрчлийг арилгуулах эзэмшигч, ашиглагч байгууллага, иргэдэд шаардлага хүргүүлэх, захын хорооллуудын зам, явган хүний зам, ногоон байгууламж орчмын хог хаягдлыг тогтмол цэвэрлүүлэх үйл ажиллагааг сайжруулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох хэлтэс албадад өглөө.