Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 20 ДУГААР ХОРООНД 100 ОРТОЙ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

/2025.09.08/ Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусч, улсын комисс ашиглалтад хүлээн авлаа.
Мишээл экспогийн баруун талд, 94 А байрны урд байрлах тус цэцэрлэг нь зоорьтой, 2 давхар бүтэцтэйгээр төлөвлөгдсөн. 

Уг бүтээн байгуулалтын ажлыг “Жаклин” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 14 хоногийн үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулан ажиллаа.