Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

👉/2025.09.09/ Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад, орон нутгийн өмчит байгууллагууд, 25 хорооны Засаг дарга нар оролцлоо.

Хан-Уул дүүргийн менежер Ц.Эрдэнэбаатар хот, нийтийн аж ахуйн тулгамдсан асуудлуудтай холбоотой үүрэг чиглэл өглөө.

Зөвлөгөөний үеэр дүүргийн хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тавьсан хөндлөнгийн хяналтын явц болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн ТТБ-ын тэргүүн А.Нямдорж танилцууллаа.

Мөн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг холбогдох хэлтэс, албад, болон хороодод өгч, нийслэлийн Засаг даргын А/560 дугаар захирамжийн хүрээнд хэрэгжүүлж буй тохижилт, засвар шинэчлэлийн ажлыг товлосон хугацаанд дуусгахыг хороод болон ОНӨААТҮГ-уудад үүрэг болголоо.