📌ТҮРГЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГИЙГ НҮҮЛГЭХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, гудамж талбайд байршуулсан түргэн үйлчилгээний цэг, зөөврийн байгууламжуудыг 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нүүлгэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
📌Тогтоосон хугацаанд тухайн байгууламжийг нүүлгэж, газрыг чөлөөлөөгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 88.1 дэх хэсэгт заасны дагуу албадан нүүлгэх арга хэмжээ авч, холбогдох зардлыг тухайн этгээдээр нөхөн төлүүлэх болохыг мэдэгдэж байна.

