Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус сургуулийн барилга нь А, Б блоктой, зоорьтой 3 давхар барилга юм. Барилга угсралтын ажлыг “Билгүүн монгол констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.


