Хан-Уул
Мэдээлэл

БОГДХАН УУЛАНД ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН УРЛАГ, СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Отгонбаяр нар 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааы хүрээнд Богдхан уулын онгон дагшин байгальд түшиглэн олон улсын жишигт нийцсэн соёлын арга хэмжээ, байгальд ээлтэй шийдэл бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, иргэд, хүүхэд, залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэн, Монголын соёл, аялал жуулчлалыг өргөн хүрээнд сурталчлахыг зорьж буйгаараа онцлог юм.

Соёл, урлаг, байгаль хамгааллыг уялдуулан, нийгмийн оролцоог нэмэгдүүлж, соёлоор дамжуулан байгальд хандах зөв хүмүүжил, ойлголтыг төлөвшүүлэх зорилготой   энэхүү санамж бичиг нь цаашдын хамтын ажиллагааны томоохон эхлэл болж байна.