Уулзалтаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Б. Цэрэн дүүргийн 2025 оны төсвийн орлого бүрдүүлэлт, төлөвлөгөөний гүйцэтгэл, ажлын явцтай танилцлаа.

Татварын хэлтсийн дарга Г.Сүрэнтамжид дээрх төлөвлөгөөний явцыг 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар танилцуулсан бөгөөд Татварын Улсын байцаагч нар ажлын байрны үйл ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл болон цаашид хэрэгжүүлэх авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.


