/2025.04.04/ Худалдаа, үйлчилгээний салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сурталчлах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, ажилчдын харилцаа, хандлага, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор энэхүү сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Сургалтад худалдааны газрын 45 удирдах албан тушаалтан болон ажилчид хамрагдлаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас хууль тогтоомжийн хэрэгжилт, зөвшөөрөл олгох процесс, төрийн бодлого, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, бүртгэл хөтлөлт, стандартын талаарх мэдээлэл хүргэлээ.

Мөн HR Consulting сургалтын байгууллагаас хувь хүний хөгжил, харилцаа хандлага, үйлчилгээний соёл, байгууллагын удирдах ажилтны хүний нөөцийн бодлогын талаар сургалт явуулсан бол “Монгол Кореа Сторе” ХХК-ийн МК агуулах дэлгүүр байгууллагын соёл, дотоод хяналт, баримт бичиг боловсруулалт, худалдааны газрын технологи урсгалын зохион байгуулалтын талаар үзүүлэх сургалт орлоо.



