Хан-Уул
Мэдээлэл

“ТУСГААР ТОГТНОЛ” ШҮЛГИЙГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ЕБС-ИЙН СУРАГЧИД НЭГЭН ЗЭРЭГ УНШЛАА

Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг сурагчдад ойлгуулах зорилгоор “Тусгаар тогтнол-3333” хөтөлбөрийг “Оюуны ундраа” сургууль ес дэх жилдээ зохион байгуулж байна.

ус хөтөлбөрийн хүрээнд Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг өнөөдөр 11:40 цагт Сүхбаатарын талбайд, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төв талбай, Хархорум, Бүрэн суманд 3333 сурагч уншлаа.

 

Хан-Уул дүүрэгт Богд хааны ордон музейн Амгалан эхийн хаалганы өмнөх талбайд “Оюуны ундраа” сургуулийн 9 дүгээр ангийн 34 сурагч, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн 70 сурагч, нийт 104 сурагч тус үйл ажиллагаанд нэгдлээ.