2024 оны 02 сарын 23-ны өдөр Дугаар А/95 Улаанбаатар хот
“Иргэн-цэргийн харилцааны өдөрлөг”-ийг
зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, Иргэн-цэргийн харилцааны өдөрлөгийг зохион байгуулсугай.
2.Өдөрлөгөөр зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилсугай.
Ахлагч: С.Энхбаяр Засаг даргын Тамгын газрын дарга
Гишүүд: Д.Баасанхүү Цэргийн штабын дарга, дэд хурандаа
Р.Цэвээндулам Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Ж.Отгонхорлоо Боловсролын хэлтсийн дарга
Нарийн бичгийн
дарга: М.Хишгээ Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын
офицер, хошууч
3.Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардалыг Засаг даргын Тамгын газрын 2024 оны батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (С.Энхбаяр)-д, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Төлөвлөгдсөн ажлуудыг чанартай зохион байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (дэд хурандаа Д.Баасанхүү)-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга (С.Энхбаяр)-д тус тус даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

