2022 оны 07 сарын 27-ны өдөр Дугаар А389 Улаанбаатар хот
Нийгмийн ажилтны ёс зүйн салбар хороо
байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/151 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Нийгмийн ажлын мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх, нийгмийн ажилтнуудын ёс зүйн харилцаанд хяналт тавих, ёс зүйн асуудалтай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч, зөвлөмж, дүгнэлт гаргах үүрэг бүхий салбар хороог хавсралтаар баталсугай.
- Нийгмийн ажлын үндэсний хорооны ёс зүйн дүрмийг мөрдлөг болгон ажиллаж, ёс зүйн дүрмийг нийт нийгмийн ажилтнуудад танилцуулж, мөрдүүлж ажиллахыг Салбар хороонд үүрэг болгосугай.
- Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр) -д даалгасугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

