Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/386 – Захирамжийн холбогдох заалтыг  хүчингүй болгох тухай

2022 оны 07 сарын 22-ны өдөр                                      Дугаар А386                       Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтыг

 хүчингүй болгох тухай

Монгол Улсын  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Гэр бүлийн тухай хуулийн 55, 58 дугаар зүйл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн нөхцөл байдлын үнэлгээг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн Саранцэцэгийн Чинзориг (ЖЮ14271814), Сарнайн Сарантуяа (ФА18261929) нарыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 203 дугаар байр 61 тоот хаягт оршин суух Румын Улсын иргэн Самуэл Солдан, Ана Мариа нарт үрчлүүлсэн нь Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах тухай хууль тогтоомжийг зөрчсөн байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны А/325 дугаар захирамжийн 1.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

  1. Дээрх иргэний үрчлэлтийн бүртгэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сэргээн бүртгэж, төрсний гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн хэлтэс (С.Оюун-Эрдэнэ)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН