Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/281 – Захирамжийн холбогдох заалтад  өөрчлөлт оруулах тухай

2022 оны 05 сарын 16-ны өдөр                          Дугаар А281                                 Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтад

 өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин хэрэгжих “Хорооны цогцолбор барилга барих (16 дугаар хороо)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/35 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад Үнэлгээний хорооны гишүүн “Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Улсболд” гэснийг “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Баатарсүрэн” гэж, “Иргэний төлөөлөл (12 дугаар хорооны иргэн) Р.Энхжаргал” гэснийг “Иргэний төлөөлөлт (20 дугаар хорооны иргэн) Д.Булган” гэж тус тус өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                               Б.ЦЭРЭН