2022 оны 05 сарын 13-ны өдөр Дугаар А277 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/156 дугаар тушаалаар батлагдсан “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам”, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах, төгсөгчдөд боловсролын бичиг баримт олгох, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн төгсөгчдийн ерөнхий эрдмийн хичээлийн дүнг хянаж, баталгаажуулах ажлыг дүүргийн хэмжээнд удирдан зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шаардагдах зардлын төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Төгсөлтийн шалгалтыг өндөр хэмжээнд зохион байгуулах, сурлагын дүнг баталгаажуулах, боловсролын бичиг баримтыг хууль, тогтоомжийн дагуу олгохыг Ажлын хэсэг (Ж.Отгонхорлоо)-т, дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлуудад тус тус үүрэг болгосугай.
- Шаардагдах 2,171,100 (Хоёр сая нэг зуун далан нэгэн мянга нэг зуу) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү Төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

