2022 оны 04 сарын 20-ны өдөр Дугаар А243 Улаанбаатар хот
Захирамжийн холбогдох заалтад
өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны батлагдсан төсвөөс санхүүжин хэрэгжих “Ковид 19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг дамжуулах, вакцинжуулалтад идэвхтэй хамруулах видео контент бэлдэх” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/192 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад Үнэлгээний хорооны дарга “Засаг даргын Тамгын газрын Олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бат-Оргил” гэснийг “Аж ахуй, өмчийн хэлтсийн дарга З.Буянт” гэж өөрчилсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

