2022 оны 04 сарын 20-ны өдөр Дугаар А241 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны А/505 дугаар “Захирамжийн хавсралтыг шинэчлэн батлах тухай” захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин хэрэгжих “Нийслэлийн ерөнхий боловсролын 18, 32, 118 дугаар сургуулиудад суурин компьютер, дагалдах хэрэгсэл, 12, 28, 35, 73, 209 дүгээр цэцэрлэгүүдэд зөөврийн компьютер (ХУД)” “Нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуульд сандал, ширээ (ХУД)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (Л.Саруултуяа)-нд үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

