2023 оны 03 сарын 03-ны өдөр Дугаар А/114 Улаанбаатар хот
Захирамжийн холбогдох заалтад
өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжин хэрэгжих “Наадамчдын замаас Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэл авто замын засвар, шинэчлэлт” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/27 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтад Үнэлгээний хорооны гишүүн “Иргэн (20 дугаар хороо) Б.Оюунчимэг” гэснийг “Иргэн (19 дүгээр хороо) Г.Сарнайцэцэг” гэж өөрчилсүгэй.
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/27 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтад Үнэлгээний хорооны гишүүн “Иргэн (20 дугаар хороо) Б.Оюунчимэг гэснийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

