Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/105 – “Манай хороо – Миний гудамж” аян  зохион байгуулах тухай

2023 оны 02 сарын 27-ны өдөр                        Дугаар А/105                                  Улаанбаатар хот

 

 

“Манай хороо – Миний гудамж” аян

 зохион байгуулах тухай

 

                Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2023 оны А/24 дүгээр тушаал, “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх Эко–Эрүүл дүүрэг үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулахад нутгийн захиргааны байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын идэвх оролцоог хангах, иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, амрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Манай хороо – Миний гудамж” аяныг зохион байгуулсугай.
  2. Аяныг зохион байгуулах, шалгаруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Аяныг батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, тайлан мэдээг тухай бүрт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж ажиллахыг дэд ажлын хэсэг (Б.Цэрэн)-т үүрэг болгосугай.

 

 

                               ЗАСАГ ДАРГА                                          Ж.АЛДАРЖАВХЛАН