Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№02/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№02/

 

2021 оны 05 дугаар сарын 04                                                  Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1 2 3 4 5
1 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллагууд Бүх нийтээр мод тарих арга хэмжээг 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүний бөөгнөрөл үүсгэлгүй зохион байгуулах, байгууллагууд идэвхтэй оролцох Ажлын 4 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
2 Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Шуурхай ажил олон нийттэй харилцах алба, нийт байгууллага Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг дархлаажуултад идэвхтэй хамруулах, иргэдэд сурталчлах ажлуудыг зохион байгуулах Ажлын 4 хоног Засаг даргын Тамгын газар
3 Газар зохион байгуулалтын алба Дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/207 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгах, газрын зөрчлийг арилган холбогдох албан тушаалтнуудыг хамруулан зохион байгуулах Ажлын 4 хоног Засаг даргын Тамгын газар
4 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ Харшлаас сэргийлж /Шарилж/ хогийн ургамлыг устгах, модны тайралт, хэлбэржүүлэлтийн ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. Ажлын 4 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
5 Хууль зүйн тасаг, Боловсролын хэлтэс, Аж ахуй, өмчийн хэлтэс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн хороодын байр болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах, холбогдох судалгааг танилцуулах Ажлын 4 хоног Засаг даргын Тамгын газар
6 Газар зохион байгуулалтын алба, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ Газрын зөрчлийг арилгасны дараа орчны зам засвар, тохижилт, тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. Ажлын 4 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
7 Татварын хэлтэс Төсвийн орлогын талаар дараагийн шуурхай зөвлөгөөн дээр Татварын хэлтсийн дарга мэдээлэл танилцуулах, цаашид улирал тутам танилцуулж байх Ажлын 4 хоног Засаг даргын Тамгын газар
8 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх тандалт судалгааг яаралтай хийх Ажлын 4 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
9 Нийт байгууллагууд Нийт байгууллагууд ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, сахилга хариуцлагыг чанд мөрдөж ажиллах Ажлын 4 хоног Засаг даргын Тамгын газар
10 Санхүү төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд Төсвийн тодотгол хийхтэй холбогдуулан байгууллагууд саналаа өгөх Ажлын 4 хоног Засаг даргын Тамгын газар
11 Онцгой байдын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс Коронавирус /Ковид-19/ цар тахлын үед ажиллаж байгаа албан хаагчдыг урамшуулах ажлыг зохион байгуулж, холбогдох шийдвэрийг танилцуулах Ажлын 4 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.05.07-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна