Хан-Уул
Uncategorized

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№17/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№17/

2021 оны 05 дугаар сарын 03                                                                  Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1 Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг дархлаажуултад идэвхтэй хамруулах, сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
2 Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд газрын зөрчлийг арилгахдаа иргэдтэй сайтар зөвшилцөх, учир шалтгааныг тодруулж, урьдчилж иргэд, олон нийтэд мэдээлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
3 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс 2020-2021 оны өвөлжилтийн дүн, тайланг, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
4 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ Харшлаас сэргийлж /Шарилж/ хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх, модны тайралт, хэлбэржүүлэлтийн ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
6 Хууль зүйн тасаг, Аж ахуй, өмчийн хэлтэс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангаж ажиллах. /7 дугаар зүйлийн 4, 29 дүгээр зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
7 Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хашаа, хайс цэгцлэх, гудамж, зам талбай дахь орц гарц гаргах ажлын хүрээнд тухайн газрын зөрчлийг арилгасаны дараа орчны зам засвар, тохижилт, тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.05.06-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/  цахим хаягаар хүлээн авна