НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№19/
2024 оны 09 дүгээр сарын 09 Улаанбаатар хот
| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
| 1 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс | Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламж, гүүрэн байгууламжийн арчлалт, хамгаалалтын зардлыг төсөвт тусгаж байх зохицуулалтыг хийж ажиллах. | Ажлын 7 хоног |
| 2 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс | Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд гадна орчны тохижилтыг хийх, Захирагчийн ажлын алба, дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, орчны тохижилтыг хийлгүүлэх ажлыг зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| 3 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбайн засвар, арчлалтыг хийж, эзэнжүүлэх ажлыг зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| 4 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ | Хорооллын дундах автозамын засвар, шинэчлэл хийх саналаа Замын хөгжлийн газарт хүргүүлэх | Ажлын 7 хоног |
| 5 | Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар | Нийслэлийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах | Ажлын 7 хоног |
| 6 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага | Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудын ажилтан, албан хаагчид ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл, үр дүн, сахилга хариуцлага, ёс зүйн дүрэм журмуудыг мөрдөж ажиллах. | Ажлын 7 хоног |
| 7 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт хог тээвэр, зам цэвэрлэгээ хариуцсан орон нутгийн өмчит байгууллагууд | Дүүргүүд давс, бодис нөөцлөх ажлаа эрчимжүүлэх. | Ажлын 7 хоног |
| 8 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс | Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх ажлын саналаа “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д хүргүүлэх. | Ажлын 7 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.09.17-ны өдрийн 12:00 цагаас өмнө /ariunaa@khanuul.mn/
цахим хаягаар хүлээн авна.

