Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№20/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№20/

          2024 оны 09 дүгээр сарын 25                                                                                                                        Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД
1 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс “Зогсоол” хөтөлбөрийг боловсруулах ажлыг эрчимжүүлэх. Ажлын 7 хоног
2 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Агаар, хөрсний бохирдлоос сэргийлэх ажлын хүрээнд нийслэл хотод үйлчилгээ үзүүлж байгаа шатахуун түгээх станцын гадна талд модон жорлонг байлгахгүй чиглэлээр захирамжийн төсөл боловсруулж танилцуулах. Ажлын 7 хоног
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД
3 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Ажил нь эхэлсэн дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлыг шуурхай шийдвэрлэж, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
4 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Дүүргүүдийн хөрөнгө оруулалтын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын бодлоготой  уялдуулан зохион байгуулж ажиллах Ажлын 7 хоног
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, давс, бодисын нөөц бүрдүүлэх ажлаа шуурхай зохион байгуулах. Ажлын 7 хоног
6 Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт харьяаллын дагуу хүүхдүүд  хамрагдаж чадахгүй байгаа тухай иргэдийн гомдол их байгааг  анхаарч, шуурхай шийдвэрлэж ажиллах. Ажлын 7 хоног
7 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж, маск зүүлгэх ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД
8 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран гадна орчны тохижилтын ажлуудыг эхлүүлж, өөрсдийн нутаг дэвсгэртээ эвдэрч гэмтсэн хайс хашлага,  ухсан нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулах Ажлын 7 хоног
9 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас 2023 оны 10 дугаар сараас хойш гадуур газар дээр явж, үүрэг даалгавар өгч ажилласан түүний хэрэгжилт, үр дүнг шалгаж, танилцуулах. Ажлын 7 хоног
10 Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн тасаг, нийт байгууллага Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж, санхүүгийн сахилга хариуцлагыг баримтлан ажиллах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, тусгай төлөвлөгөө боловсруулж ажиллах. Ажлын 7 хоног
11 Нийгмийн хөгжлийн хэлтэс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. Ажлын 7 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.10.01-ний өдрийн 12:00 цагаас өмнө /ariunaa@khanuul.mn/

 цахим хаягаар хүлээн авна.