Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№16/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№16/

          2024 оны 08 дугаар сарын 05                                                                                                                Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД
1 Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Хичээллийн шинэ жилийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг дүүрэг тус бүрээр Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. Ажлын 8 хоног
2 Боловсролын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба,  Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Газрын асуудлыг шийдвэрлэсэн сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлыг шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. Ажлын 8 хоног
3 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Худалдан  авах ажиллагааны алба Нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагаа зарлагдаад амжилтгүй болсон тендерүүдийн шалтгаан нөхцөл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. Ажлын 8 хоног
2024-2025 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД
4 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг газар дээр явж хянаж шалгаж, чанар стандартыг хангуулах. Ажлын 8 хоног
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн хүрээнд хот нийтийн аж ахуйн чиг үүргийн ажлуудаа эрчимжүүлж, 8 сардаа багтааж хот нийтийн аж ахуйн үйчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг дүгнэх ажлыг зохион байгуулах. Ажлын 8 хоног
6 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Дүүргийн удирдлагууд өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэртээ хот нийтийн аж ахуй, нийтийн эзэмшлийн гудамж зам талбай болон явган хүний зам талбайн  нөхцөл байдалтай газар дээр нь явж ажиллах. Ажлын 8 хоног
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛУУДЫН ХҮРЭЭНД
7 Газар зохион байгуулалтын алба Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, газар дээр явж ажиллах бэлтгэл хангах. Ажлын 8 хоног
8 Онцгой байдлын хэлтэс,  Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллагууд ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэн ажиллах. Ажлын 8 хоног
9 Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн хөгжлийн хэлтэс Улаанбурхан өвчний урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг хангах. Ажлын 8 хоног
10 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудын ажилтан, албан хаагчид ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл, үр дүн, сахилга хариуцлага, ёс зүйн дүрэм журмуудыг мөрдөж ажиллах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.08.14-ний өдрийн 12:00 цагаас өмнө /ariunaa@khanuul.mn/

 цахим хаягаар хүлээн авна.